Төрийн өндөрлөгүүдийн зөвлөхийн томилгоог Б.Асралт, П.Анужин буухиаллаа

Ц.Чимэдцэеэ
2024-11-12

Б.Асралт нь Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа нүүрсний гэх хэрэгт холбогдон ажлаасаа чөлөөлөгдөж байсан бол одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тогтвортой хөгжлийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллах боллоо.

УИХ-ын гишүүн асан П.Анужингийн хувьд энэ оны сонгуулиар VI тойрог буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт өрсөлдөн "өвдөг шороодсон". Сонгуулийн дараа түүнийг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр яригдаж байгаа хэмээн таамаг дэвшүүлж байсан бол есдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилсон байна. Энэ талаар Засгийн газраас зөвлөхөөр томилсон ч ажлаа хүлээж аваагүй байгаа хэмээн тайлбарлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe