ВВС агентлагийн “Аяллын шоу” нэвтрүүлгийн хөтлөгч Люси Хеджес өнгөрсөн зун манай улсад зочилсон талаар тус сайт нийтэлсэн. Ахлах сэтгүүлч Линн Браун энэ аяллын талаар бичихдээ “завгүй хотын амьдрал болон уламжлалт нүүдэлчин соёл хосолсон” хэмээн онцолжээ. Тэдний үзгээр манай улс хэрхэн буусныг харцгаая.
Эртний нүүдэлчдийн соёлын өлгий
Баруун талаараа Алтайн уулс, өмнө талаараа говь зонхилдог, далайд гарцгүй дэлхийн хоёр дахь том үндэстэн нь ээдрээт түүхээс үүдсэн олон уламжлалыг хадгалдаг. Тэд сэтгэл хөдөлгөм хурдан морины уралдаан, эртний нүүдэлчдийн соёл, уудам тал нутаг, завгүй холхилдох нийслэл, зочломтгой зан чанар, уудам тал нутагтай нь танилцах хүсэлтэй адал явдалт аялагчдыг улам ихээр татсаар байна.
Уламжлалт соёлын талаар
Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэн бөгөөд сүүлийн 24 жилийн хугацаанд Улаанбаатар хотын хүн ам гурав дахин нэмэгдэж, 1.7 сая болжээ. Гэсэн хэдий ч энэхүү хурдацтай хотжилт, өсөлтийг үл харгалзан тус улс олон мянган жилийн нүүдэлчин амьдралын хэв маягаа хадгалсан хэвээр байна.
Нүүдэлчин үндэстэн
Наад зах нь МЭ III зуунаас хойш Монголын тал нутгийн оршин суугчид мал маллаж, газар нутгаа сэлгэн амьдарсаар ирсэн. Өнөөдөр ч гэсэн монголчуудын 40 орчим хувь нь нүүдэлчин. Тус улсын нийт хүн амын гуравны нэг орчим нь “гэр” хэмээх уламжлалт орон сууцанд амьдарсаар байгаа. Үүнийг жилд хоёроос дөрвөн удаа буулгаж, шинэ байршилд нүүлгэдэг. Харин одоо цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй хотжилт, эрс тэс цаг агаарын хослол нь энэхүү эртний амьдралын хэв маягт заналхийлж байна.
Санал болгох аяллын хөтөлбөрөөс
Эртний соёл, цаст уулс, өргөн уудам элсэн манхан, эцэс төгсгөлгүй мэт санагдах бэлчээрийг харах жуулчдын тоо нэмэгдэж байна.
“Аяллын шоу” нэвтрүүлгийн хөтлөгч Люси Хеджес тэмдэглэлдээ "Лондоны хөл хөдөлгөөн ихтэй нийслэлээс ирээд, хэрхэн дасан зохицохоо мэдэхгүй байсан. Гэхдээ Монголчууд намайг үнэхээр сайхан угтаж авсан. Олон талаараа дэлхийн хамгийн сийрэг газруудын нэг нь энэ том Лондон хотыг бодвол ганцаардал багатай газар" хэмээжээ.
Сэтгэгдэл үлдээх