Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй хэн бүхэн төдийгүй сэтгүүл зүй сонирхогчид, чөлөөт бичигч, оюутан залууст зориулсан нээлттэй хэлэлцүүлгийн талбар “The Media Show 2024” арга хэмжээ 11 дүгээр сарын 16-нд болох гэж байна. Өнгөрсөн жил “The Media Show - Demo” арга хэмжээг анх удаа цомхон, цөөн оролцогчидтой зохион байгуулж байсан бол энэ жил хүрээгээ тэлж, илүү олон оролцогчтой, баялаг хөтөлбөртэй болжээ.
Уламжлал болсон “30 минутын лаб” сургалтууд, “PechaKucha” илтгэлүүд, “The Media Show” хэлэлцүүлгээс гадна шинэ туршлагаа бусдад хуваалцах “Урам зоригийн индэр” булан нэмэгдсэн гэнэ.
Энэ жилийн илтгэлүүд юуг өгүүлэх вэ?
“The Media Show” хаанаас эхлэв?
“The Media Show” арга хэмжээг санаачлагч Ж.Хулан:
-Оюутан байхдаа BBC радиогоор “The Media Show” гэж нэвтрүүлгээр хэвлэл, мэдээллийн салбарын тухай, хөгжил дэвшил, шинэ трендүүдийн талаар сэтгүүлчид ярилцдаг нэвтрүүлгийг анх сонсож байлаа. Бас гаднын хэвлэлүүдэд Media гэдэг цэстэй, тэнд нь мөн л салбарын тухай бичиж, нийтэлдэг буюу Медиа гэдэг бол бусад категори, салбарын л адил өөрийн гэсэн тоглогчидтой, экосистемтэй, менежменттэй, хөгжлийн трендтэй, ярилцах зүйлстэй салбар юм гэдгийг ойлгож авч байлаа. Түүнээс хойш Монголдоо ийм яриа өрнүүлдэг болох сон гэж бодсоор 2020 онд подкастаа эхлүүлж, улмаар ньюслэттэрээ гаргаж байв.
30 минутын лаб
Салбарын шилдэг мэргэжилтнүүд сэтгүүл зүйн ур чадвар, шинэ чиг хандлага, сэтгүүлчдэд хэрэгцээтэй мэдээлэл, зөвлөмжийг хүргэх 30 минутын сургалтын цаг.
PechaKucha
Биднээс илүү туршлага хуримтлуулсан хүмүүс ямар зам туулж, юу алдаж, юуг оносноо нээлттэй хуваалцан үлгэр жишээ, сургамж, дэмжлэгээ түгээх болно. Бид энэ удаад олон улсад сэтгүүлчээр ажиллаж буй туршлага, контентоо тууштай бүтээх замнал, мэргэжилдээ үнэнч хэдэн арваныг зориулах сэтгэл зэрэг маш сонирхолтой түүхүүдийг өгүүлэх гэж байна.
Урам зоригийн индэр
Шинийг бүтээнэ гэдэгт тийм ч амар байдаггүй. Он удаан жилийн бодол, олон удаа үзээд алдах зориг, бэрхшээл, саадыг давах тэвчээр гээд шинэ, жижиг алхам бүрийн цаана маш их хөдөлмөр байдаг билээ. Түүнийгээ бусдад хуваалцах, “Би чадлаа” гээд хашхирмаар үе ч бий. Ингэж гайхуулах хэсэг бол “Урам зоригийн индэр”. Харин зочид та бүхэн энэ хэсэгт л хамгийн чангаар алгаа ташиж урам хайрлаарай.
The Media Show ярилцлага
Одоогоос яг дөрвөн жилийн өмнө 10 дугаар сард The Media Show подкаст ярилцлагаа хийж байжээ. Медиа бизнес, экосистемийн тухай хөөрөлддөг подкастынхаа шинэ дугаарын зочинтой арга хэмжээний индрээс ярилцах болно.
Сэтгэгдэл үлдээх