Ирэх оноос Эрдэнэс Тавантолгой ХК-ийг Өмнөговь аймаг руу нүүлгэнэ

.Graph
2024-11-13

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны  хуралдаанаар байнгын хорооны гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээллийг сонсож, асуулт асууж хариулт авч байна.

Энэ үеэр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал Засгийн газраас Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод Мэргэжлийн хяналтын газрын байрыг (хуучнаар) Эрдэнэс Тавантолгой ХК-д ашиглуулахаар шийдсэн тул ирэх оноос нүүнэ гэх мэдээллийг өглөө.

Тодруулбал, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хотод байдаг ажилчдыг байр саваар хангах, гэр бүлийн хүмүүсийнх нь ажлын байр, хүүхдүүдэд нь цэцэрлэг сургуулийн асуудлыг шийдвэрлэхэп өндөр зардал гарахаар байгаа тул эдгээр асуудлыг төсөвтөө тусган 2025 оноос үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe