Хавдар судлалын үндэсний төвийн хагалгаа болон эрчимт эмчилгээний өрөө нарны цахилгаан ашигладаг боллоо.
Ингэснээр нартайд хагалгааны өрөөг цахилгаанаар хангахаас гадна, илүүдэл цахилгаанаа байгууллагын үндсэн цахилгаан сүлжээ рүү автоматаар шилжүүлснээр цахилгаанд төлөх зардлыг багасгадаг юм байна. ХСҮТ-ийн хагалгааны нэг өрөөний хэрэглээ нь гаргаж буй цахилгааны тун бага хэсгийг хэрэглэж байгаа, бас найдвартай ажиллаж байгаа тул ирэх долоо хоногтоо бусад хагалгааны өрөө, нэмээд эрчимтийн хэсгээ холбохоор төлөвлөсөн аж.
Энэ талаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү "Дор дороо хичээвэл гэдэг шиг Хавдар судлалын үндэсний төвийн хагалгааны өрөө нарны цахилгаанаар асуудалгүй ажиллаж эхэлснийг баталгаажуулан хүлээн авлаа. Сайн санаат хүмүүс, хамт олны тус дэмжлэгээр энэ шинэ ажил бүтэж, эмнэлэгт тог тасрах үед айхгүй хагалгаагаа хийж, эрчимтийн тасгийн өвчтөнүүдийн аппарат зогсох вий гэсэн асуудалгүй болж байна.
Г.Жавхлантуг захиралтай Баясалтөгс ХХК-ийн хамт олон их ажлынхаа хажуугаар сэтгэл гарган Хавдрын эмнэлгийн нарны зайн хураагуурын эхний шанг татлаа. Цахилгааны үнэ гэдэг нэмэгдсэн, нэмэгдээгүй эмнэлгийн байгууллагад их дарамт, бас тасарч болохгүй хэрэглээ тул цаашид тодорхой хэрэглээгээ нарны болгохоор зорилт тавиад байна" гэсэн байна.
Сэтгэгдэл үлдээх