УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.
Хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гишүүдэд үг дайв.
Тэрээр "Гишүүд УИХ-ын хуралдааны дэгийг Д.Амарбаясгалангийн дэг юм шиг ойлгож, юм ярьдгаа болих хэрэгтэй. Энэ бол УИХ-аар батлагдсан хууль шүү. П.Мөнхтулга гишүүнийг шээсний шинжилгээ өг хэлээгүй. Тэгсэн бол би дэглэсэн гэсэн үг. Харин дэгийн дагуу үгээ хэлэх, асуултаа асуух нь УИХ-ын дэгээр зохион байгуулагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол парламентын нийтлэг нэр хүндэд халдаж, Монгол Улсын парламентын ардчилсан тогтолцоогоо гутаах, гадаад дотоодын элдэв долоон явуулгад огт автаж болохгүй гэдгийг хариуцлагатай ойлго гэдгийг хэлье" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх