Цахим орчинд жүжигчин Б.Амарсайхан Halloween-ы баяраар “хаалга нүдлээ” гэж хүүхэд зодсон гэх хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна гэх мэдээлэл гарсан.
Тодруулбал, “Хаалга нүдлээ” гэж уурлан 13-15 насны дөрвөн хүүхдийг зодсон гэх нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагын тусгай дугаарт 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “10 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн үед найзуудын хамт манай найз бусдад зодуулсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. Halloween-ий баярын үеэр хүүхдүүд хотхоны айлуудаар чихэр цуглуулахаар явахдаа хаалга өшиглөснөөс болж бусдад зодуулсан гэх утгатай дуудлага мэдээлэл ирснийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна" гэлээ.
Тус үйлдэл нь “VIP Residence” хотхоны лифтний камерт бичигдсэн бөгөөд нэг хүүхдийг хэвлий рүү нь өшиглөж, бусад гурван хүүхдийн толгой руу нь цохисон байна.
Сэтгэгдэл үлдээх
Puu sda amaraa chin harin jinhene hargis ork bsn ymu?
Ee huudii
Дэмжих үү?
0 0