Ө.Шижир: Оросоос атомын цахилгаан станц барьж өгөх амлалт худлаа шүү

.Graph
2024-11-14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүд хуулийн төслийн ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир "Цөмийн энергийн хуулийг зарчмын хувьд дэмжиж байна. 2070 он хүртэл ураны үнэ өсөхөөр байгаа учир энэ алтан боломжийг ашиглах хэрэгтэй. Манай улс ураны нөөцөөр Хятадтай адилхан байна. Бид Францаас хөрөнгө оруулалт татах нь ойлгомжтой болсон. 2009 онд Хан ресурс компанийн хувь заяаг давтахгүй байх баталгаа хэр байна вэ. Тухайн үед Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийг Монгол Улсад айлчлахаас нэг сарын өмнө Канадын компанийн эзэмшиж байсан ураны лицензыг цуцлаад Орос-Монголын хамтарсан компанид өгснөөс болж улс төрийн асуудал үүссэн. Хан ресурс компанийн асуудал бол бид уран ашиглана гэж лиценз аваад ашигласан ч юм байхгүй 70 сая ам.доллар төлсөн удаатай. Тэгэхээр бидэнд үүнийг давтахгүй байх баталгаа байна уу?

Орос бас хоёр дахь удаагаа бага оврын атомын цахилгаан станц барьж өгнө гэж амласан. Эхлээд 2007 онд барьж өгнө гээд амлалтдаа хүрээгүй. Дараа нь Ерөнхийлөгчийг Францад айлчилсны дараа бас ирээд амласан. Энэ бол худлаа шүү" гэлээ. 

Асуултын хариуд Ажлын хэсгийн ахлагч Б.Пүрэвдорж "Хан ресурс буюу Мардай уурхай нь ашиглалтын хоёр лицензтэй байсан юм. Хөрөнгө оруулалтын гэрээ байхгүй байсан. Тиймээс Орост өгсөн. Одоо ч гэсэн Мардайг Оростой хамтарч эзэмших асуудал идэвхтэй байна" гэж хариуллаа. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe