Миссийн тэмцээнүүдэд Монголоос хэн хэн оролцож байна вэ

Б.Сувданзаяа
2024-11-15

Олон улсад миссийн олон тэмцээн зохион байгуулагддагаас ранкаараа хамгийн томд тооцогддог 4 тэмцээн байдаг. Эдгээр нь,

  • Miss Universe
  • Miss World
  • Miss International
  • Miss Earth 

Энэ жилийн Miss Universe, Miss Earth, Miss International нь 10,11 сард нэгэн зэрэг болж байгаа юм.

Нийтлэлийг зургаар үзээрэй

Miss Universe

  • Miss Universe тэмцээн нь хамгийн олон буюу 1.5 тэрбум үзэгчтэй. Эцсийн шалгаруулалт нь асуулт, хариулт байдгаараа онцлогтой.
  • “Miss Universe” тэмцээнд манай улс 2018 оноос оролцож эхэлсэн. 

2018 онд Д.Долгион

2019 онд Б.Гүнзаяа

2023 онд Б.Намуунзул

“Miss Universe”-д Монгол Улсаас

  • 73 дахь удаагийн “Miss Universe 2024” тэмцээнд манай улсаас өнгөрсөн жилийн үндэсний ялагч З.Номинзул оролцож байна.   
  • З.Номинзул нь Булган аймгийн Могод суманд төрсөн бөгөөд Монгол уламжлалт ахуйтай ойр өссөн, нүүдэлчдийн өв соёлыг залгамжлан   яваа залуу бүсгүй юм. 
  • Тэрээр 19 настай. Монгол Улсын их сургуульд суралцдаг.

Miss Earth

  • "Эх  дэлхийн  мисс" тэмцээн нь 2001 оноос зохион байгуулагдаж байна.
  • Тэмцээний гол зорилго нь байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн боловсролыг дэлхий нийтэд сурталчлан таниулах түүгээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх юм. 
  • Манай улс “Miss earth” тэмцээнд 2005 оноос оролцсон. Энэ жил 12 дах оролцогчоо илгээсэн билээ. 
  • 2020 онд Б.Баттогтох
  • 2022 онд Б.Баттогтох
  • 2023 онд Б.Мөнхчимэг (Сүүлийн 3 жилийг дурдав)

“Miss Earth”-д Монгол Улсаас

  • Энэ жил эх орноо төлөөлөн оролцсон П.Цэлмэг нь шүдний их эмч мэргэжилтэй. 
  • Аяллын хөтөч тайлбарлагч, АШУҮИС-д нүүр ам судлал мэргэжлээр   магистрт суралцдаг, сагсан бөмбөгийн спортын 1 дүгээр зэрэгтэй.
  • Мөн “Hobby dance” бүжгийн хамтлагийн ахлагч, Андра академийн бүжгийн багшаар ажилладаг авьяаслаг нэгэн юм.
  • Тэрээр тэмцээндээ шилдэг 10-т багтан, улсынхаа нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан. 

Miss International

  • “Miss International” тэмцээн нь Япон улсын Токио хотод жил бүр зохион байгуулагддаг. 
  • Манай  улсын  хувьд Монголын Мисс тэмцээнд түрүүлж, тэргүүн   титмийн эзэн болсон мисс энэхүү тэмцээнд оролцох эрхээ авдаг.
  • “Miss international” тэмцээнд энэ жил 20 дах үндэсний ялагчаа илгээсэн байна.
  • 2019 онд Ж.Гүнжидмаа
  • 2022 онд Б.Номин-Эрдэнэ
  • 2023 онд Ж.Мөнгөнцацралт (Сүүлийн 3 жилийг дурдав)

“Miss International”-д Монгол Улсаас

  • Энэ жил "Мисс Монголиа 2024" тэмцээний Тэргүүн Мисс Б.Сувд-Эрдэнэ эх орноо төлөөлөн оролцсон юм. 
  • Одоо 21 настай тэрээр тэмцээндээ топ-20-д багтсан нь чамлахааргүй амжилт болсон юм. 

Сэтгэгдэл үлдээх

sdasd

asda

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe