Монгол улсын 2023 оны топ-100 аж ахуйн нэгж тодорлоо

Б.Сувданзаяа
2024-11-15

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувийн хэвшлийн ТОП 100 аж ахуйн нэгжүүдийн оруулж буй  хувь нэмэр 2023 онд өссөн үр дүнтэй байна. ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 11.4 их наяд төгрөгөөр өсөж 50.4 их наяд хүрсэн нь ДНБ-ий 73 хувьтай дүйж, төлсөн татварын хэмжээ 6.3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 29 хувь болж байгаа бөгөөд эдгээрт ажиллагсдын тоо  83.7 мянга буюу нийт ажлын байрны 7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оноос 1 хувиар өссөн байна.

Энэ удаа ТОП 100 ААН-ийг өргөмжлөхийн зэрэгцээ тэдгээртэй өрсөлдөх 150 компанийг эрэмбэлэн танилцуулж байгаагаараа онцлогтой юм. Эдгээр 250 ААН-ийн борлуулалтын орлогын дүн  ДНБ-ий 93 хувьтай тэнцэж байгаа ба төлсөн татвар нь нийт татварын орлогын 34 хувийг бүрдүүлсэн байна. Ирэх жилээс ТОП 500 ААН-ийн жагсаалтыг гаргах бөгөөд энэ нь бизнес эрхлэлтийн түвшнийг илэрхийлэх шинэ үзүүлэлт болохоос гадна жижиг, дунд бизнесийг идэвхижүүлэх, тэдгээрийг нийтэд таниулж хөрөнгө оруулалт, борлуулалтын үйл ажиллагаанд нь дэмжлэг болох зорилготой юм. 

ТОП-100 ААН-ийг үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл:

  • Худалдаа, үйлчилгээ: 27
  • Уул уурхай, олборлох үйлдвэрлэл: 26
  • Боловсруулах үйлдвэрлэл: 15
  • Барилга, зам: 10
  • Санхүү, даатгал: 6
  • Мэдээлэл холбоо: 5
  • Үйлчилгээ: 6
  • Тээвэр агуулах: 3
  • Цахилгаан дулааны үйлдвэрлэл, усан хангамж: 3 компани байна.

ТОП 100 аж ахуй нэгж, ТОП Төрийн өмчит ААН-ийн жагсаалтад багтсан олон нийтэд нээлттэй хувьцаа арилжаалдаг ААН-үүд

  1. ХААН банк ХК
  2. Голомт банк ХК
  3. Худалдаа хөгжлийн банк ХК
  4. Премиум Нексус ХК
  5. АПУ ХК
  6. Төрийн банк ХК
  7. Тавантолгой ХК
  8. Хас банк ХК
  9. Говь ХК
  10. Талх чихэр ХК
  11. Сүү ХК
  12. Алтайн зам ХК
  13. Шарын гол ХК

Монгол Улсын 2023 оны ТОП 10 төрийн өмчит компани

  1. Эрдэнэс Тавантолгой ХК
  2. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
  3. МЗХНН Улаанбаатар төмөр зам ТӨХК
  4. Төрийн банк ХК
  5. Эрдэнэс Монгол ХХК
  6. Тавантолгой ХК
  7. Тавантолгой түлш ХХК
  8. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
  9. МИАТ ТӨХК
  10. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК

Топ-100 аж ахуйн нэгжийн байршил

  • 62 Улаанбаатар 
  • 25 Өмнөговь аймаг 
  • 3 Дорноговь аймаг
  • 3 Сэлэнгэ аймаг
  • 2 Дархан-уул аймаг
  • 2 Ховд аймаг 
  • 1 Дорнод аймаг
  • 1 Завхан аймаг
  • 1 Сүхбаатар аймаг 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe