Эрчим хүчний зохицуулах хорооноос 11-р сарын 15-аас цахилгаан, дулааны үнэ тарифыг нэмлээ.
Айл өрхийн цахилгааны үнийг 3 шатлалтай болгож нэмсэн бол ААН-ийн цахилгааныг дунджаар 30 хувиар нэмж байгаа аж.
Өмнө нь 2022 онд Засгийн газраас санал гаргасны үндсэн дээр Эрчим хүчний зохицуулах хорооноос 5,000 КВт хүртэл цахилгааны хэрэглээтэй ААН-ийн цахилгааны хэрэглээнд 14 хувь, үүнээс дээш хэрэглээтэй ААН цахилгааны хэрэглээнд 28 хувиар нэмж байсан. Мөн уул уурхайн компаниуд, банк, үүрэн телефон, операторууд, криптовалют олборлогч байгууллагууд 200 мянган КВт хүртэл 28 хувь, үүнээс дээш хэрэглээнд нь 38 хувиар нэмж байсан билээ. Тэгвэл энэ удаад ийнхүү 30 хувиар нэмж байна.
Сэтгэгдэл үлдээх