НИТХ-ын анхны хуралдаанаар НИТХ-ын төлөөлөгчид Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатараас асуулт асууж хариулт авч байна.
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх бордюрын асуудлыг хөндөж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хариуллаа.
НИТХ төлөөлөгч Б.Эрдэнэсүх: Нийслэлд тулгамдаад байгаа асуудлыг шийдэх ёстой хүмүүс нь бид нар. Бордюр дээр гэхэд юуг нь нуугаад байдаг юм бэ. Төсөв, санхүү, хаанаас ямар үнээр аваад байгаа талаар мэдээллүүдийг ил болгох хэрэгтэй.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: Авто замын хөгжлийн газар бие дааж нэг ширхэг ч бордюр авдаггүй. Бордюр нь замынхаа ажлын даалгавар, зураг, төлөвлөгөөнд ордог. Б.Эрдэнэсүх төлөөлөгч өө, сая орон нутгийн сонгуулиар та хэдийн миний эсрэг хийсэн үндсэн кампанит ажил нь бордюрын асуудал байсан. Одоо энийгээ мартагнуулахгүй АТГ, хууль хяналтын байгууллагад өгч шалгуулаарай. Үүний дараа эргүүлээд яг тэр хүмүүсийг буцааж шалгуулна. Энийгээ эцэслэнэ. Би өдөр бүрийн хуралдаанаар Б.Эрдэнэсүх ээ, АТГ-т намайг өгсөн үү гэж лавлаж байна шүү. Өгөхгүй бол би эргүүлээд өгнө шүү, өөрийг чинь хэмээн хариуллаа.
Ийнхүү төлөөлөгч Б.Эрдэнэсүх албан бус "дарамтанд" орлоо.
Сэтгэгдэл үлдээх