Монгол Улсын эрчим хүчний шинэ эх үүсвэр болох 600 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүт цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт-ын зуухны анхны галлагааг 2024 оны 10 сарын 5-ны өдөр эхлүүлсэн билээ. Үүнээс хойш цахилгаан станцыг бүрэн хүчин чадлаар ажиллуулах технологийн туршилтууд хийгдэж байсан юм.
Ингээд хотын даргын зүгээс тус станцыг төвийн эрчим хүчинд эрчим хүчинд нийлүүлэх үүргийг 11-р сарын 2-нд өгч байлаа.
Гэтэл Бөөрөлжүүтийн цахилгаан станцад /2024.11.17/ гал гарчээ. Энэ талаар тус компанийн удирдлагаас тодруулахад, "Гал түймрийн улмаас хүн бэртэж, гэмтээгүй. Тухайн үед галыг шуурхай унтрааж, засварлаж гэлээ.
Тус станцын зүгээс өвлийн оргил ачааллын үеэс өмнө станцаа ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа хэмээн мэдэгдэв. Ингэхдээ эрчим хүчээ нийлүүлэх хугацааг тодорхой хэлсэнгүй.
Сэтгэгдэл үлдээх