Ертөнцийн мисс /Miss Universe/ тэмцээнд 127 улсын гоо бүсгүй оролцсоноос өчигдөр шинэхэн ертөнцийн миссээ угтан авлаа. Ертөнцийн мисс 2024 тэмцээний тэргүүн миссээр Дани улсын гоо бүсгүй Виктория Кьяр Теилвиг тодорлоо. Эцсийн шатны гоо бүсгүйчүүдийн асуулт хариултад маш ухаалаг хариулсан нь түүнийг ийнхүү ертөнцийн мисс болгосон юм.
Мөн Мексик, Дани, Тайланд, Никарагуа, Венесуэл улсын гоо бүсгүйчүүд тус тэмцээний шилдэг 5-д шалгарлаа.
Монгол улс энэхүү тэмцээнд оролцоод удаагүй хэдий ч дэлхий дахинд мөн уг тэмцээний зохион байгуулагчдад эх орноо таниулж олны анхаарлын төвд орсон жил байв. Манай ард иргэд өнөөдөр ч өөрсдийн үзэл бодол, сэтгэгдлээ хуваалцсаар байна. Үүнээс онцолбол мисс Номинзулын хагас финалд танилцуулсан үндэсний хувцасны төрөлд нум сум татсан нь олон нийтийг 2 талцуулаад байгаа юм. Түүхээ харуулсан сүрдэм байсан гэх хүмүүс байгаа бол нөгөө талд үзэгчид руу нум татах нь зохисгүй хэмээжээ.
Миссийн тэмцээнд дан ганц гоо бүсгүй бус түүнийг дэмжиж буй ард иргэд чухал нөлөөтэй байдаг. Энэ жил өмнөх жилүүдээс илүү Монголчуудын гоо бүсгүйгээ дэмжиж нэг шат ахисан жил байлаа.
Сэтгэгдэл үлдээх