УИХ-ын чуулган дахь Шадар сайдуудын ирц

Ж.Номин
2024-11-18

Монгол Улсын Засгийн газар гурван шадар сайдтай. Тодруулбал, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын  онцгой байдлын асуудал эрхэлсэн Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын өрсөлдөөний асуудал эрхэлсэн Шадар сайд Т.Доржханд нар юм. Тэд мөн УИХ-д иргэдээс сонгогдсон УИХ-ын гишүүд. 

Тэгвэл тэдний УИХ дахь чуулганы ирцтэй танилцацгаая.  

  1. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр нийт 18 өдрийн чуулганы хуралдааны 12-т нь оролцсон бөгөөд 4 удаа хоцорчээ. Мөн 2 удаа гадаад томилолт, 2 удаа эмнэлгийн чөлөө авч, 2 удаа тасалсан байна. 
  2. Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн / С.Амарсайханы хувьд 18 өдрийн чуулганаас 15-т нь оролцож, 3 удаа хоцорсон бол үлдэн 3 өдрийн чуулганы 2 өдөрт нь гадаад томилолтоор явж, 1 удаа тасалжээ. 
  3. Харин Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/ Т.Доржханд 18 өдрийн чуулганы хуралд 3 удаа хоцорсноос бусдаар 100 хувийн ирцтэй оролцсон байна. 

Сэтгэгдэл үлдээх

Сонирхолтой гоё мэдээ байна баярлалаа. Өшөө ихийг мэдье

Хонгорзул

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe