МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр шуугиантай бөгөөд олны алга ташилт дунд Д.Энхтүвшин сонгогдсон.
Удалгүй МАН-ын жагсаалтын листээр УИХ-д мандат авч гишүүн болсон. Тэрээр дотор нь орж бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг шийдүүлэхийн төлөө ажиллана хэмээн мэдэгдэж байв. Ингээд төсвөөс эхлээд бизнесийнхэн болоод иргэдийн дуу хоолой болж ажиллаж эхлэв.
Ингээд Монгол хамгийн том хүчирхэг, байнгын үйл ажиллагаатай бизенсийн байгуулллагыг эгнээндээ нэгтгэсэн танхимын ерөнхийлөгчийн сунгааг эхлүүлээд байна.
Ирэх сарын 5-ны өдөр гэхэд нэр дэвшигчид тодрох товтой.
Өнгөрсөн амралтын өдрөөр АПУ компанийн ерөниийлөгч П.Батсайхан Оджаргал нарыг дэвших гэж байсан гэсэн мэдээлэл цацагдсан. Үүнийг бид тодрууллаа. МҮХАҮТ-ийн шинэ ерөнхийлөгчид Таванбогдын Ц.Баатарсайхан, АПУ ХК-ийн захирал Ц.Эрдэнэбилэг нар өрсөлдөнө гэх албан бус мэдээлэл байна. Харин Ж.Оджаргал өрсөлдөхгүй гэж эх сурвалж батлав.
Сэтгэгдэл үлдээх