Хүүхдийн хажууд архи уух, гэртээ согтуу орохыг хориглолоо

Ж.Номин
2024-11-18

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн  найруулга 2024 оны 1 сарын 17-нд батлагдсан бөгөөд 9 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлээд буй. 

Тус хуульд эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн хажууд архи, согтууруулах ундаа хэрэглэх эсвэл хэрэглэсэн үедээ хүүхдийн байгаа орчинд нэвтэрч болохгүй гэх утгатай заалтыг оруулжээ. Мөн хүүхдийн нэр төрд халдсан зураг, дүрсийг олон нийтийн сүлжээгээр цацахыг хориглосон байна. 

Тодруулбал, тус хуулийн гуравдугаар бүлэгт дараах заалтуудыг оруулжээ. 

  • 22.6.Эцэг, эх хүүхдийн эрх, нэр төрд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, дуу, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зургийг бусдад дамжуулах, цахим орчинд байршуулахыг хориглоно.
  • 22.8.Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэж болно.

Хуулийг зөрчвөл Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар шийтгэх аж.

Зөрчлийн хуульд энэ төрлийн хэрэг үйлдвэл “хүнийг нэг зуун нэгжтэй /100,000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

Харин эрүүгийн хуульд:

  1. “дөрвөн зуун тавин нэгжээс/450,000/ хоёр мянга долоон зуун нэгжтэй/2,700,000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
  2. Хэрэв хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс/5,400,000/ хорин долоон мянган нэгжтэй/27,000,000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Хүүхэд нас барсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe