“Squid game”, “The Outlaws”, “The Silent sea”, “Tunnel” зэрэг кинонуудад дүрээ мөнхөлсөн жүжигчин Heo Sung Tae Монгол Улсад ирэх гэж байгаагаа сошиал хаягаараа мэдээллээ.
Түүний хувьд өнгөрсөн долоо хоногт Казакстан Улсаар аялсан бол дараагийн маршрут нь Монгол Улс байх аж.
1977 онд төрсөн тэрбээр 60 гаруй кино, бүтээлд дүрээ мөнхөлсөн бөгөөд ихэвчлэн эсрэг талын дүрийг бүтээдэг. Гэвч амьдрал дээрээ тун хөгжилтэй, эелдэг, хайр татам нэгэн хэмээн шүтэн бишрэгчид нь тодорхойлдог байна.
Сэтгэгдэл үлдээх