Олон улсын "муу байх" өдөр тохиож байна

Ц.Чимэдцэеэ
2024-11-19

Олон улсын "муу байх" өдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхий дахинаа тэмдэглэх үйл явдлын хуанли болох Чэйзийн хуанли(Chase's Calendar)-д Жүжигчин Томас Рой болон түүний эхнэр Рут нар нэмжээ.

Энэ нь эелдэг байхын тулд өвдөлтөө дотроо нууж, инээмсэглэсэн нүүрний маск зүүх шаардлагагүй ба таагүй мэдрэмжээ үнэнчээр илэрхийлж, сэтгэлийн ачаанаасаа хөнгөлөх зорилготой аж.

Бие биенээ шүүмжлэлгүйгээр тэдний таагүй мэдрэмжийг хүлээн авах нь мөн энэ өдрийн утга учир ба дараах дүрмийн дагуу тэмдэглэдэг.

Шударга бай. Зоригтой, илэн далангүй байж, өөрт төрсөн муу мэдрэмждээ нуухгүйгээр, түүнд боломж олгож, гадагшаа илэрхийлэх.

Найзуудаа төөрөлдүүлээрэй. Чамд муу мэдрэмж төрөөгүй, сайхан байж болох ч энэ өдрийн төлөө найдуудаа төөрөгдүүлж, муу мэдрэмжтэй байгаа юм шиг тэднийг төөрөгдүүлж болох юм.

Эх сурвалж: National today

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe