Олон Улсын Ширээний Теннисийн Холбооны "Hopes" ангилалын тэмцээн БНХАУ-ын Шанхай хотод арваннэгдүгээр сарын 21-25-нд болно.
Манай улсаас "Билэгт" клубийн 12 тамирчин, 3 дасгалжуулагч оролцох юм.
Тэд өнөөдөр Чингис хаан нисэх онгоцны буудлаас тэнцээндээ мордлоо. Монголын баг өмнөх жилүүдэд ч энэ төрлийн хөтөлбөрт амжилттай оролцож, олон авьяаслаг тамирчдыг тодруулж байв.
Уг тэмцээнд 12 хүртэл насны хүүхдүүд оролцдог ба залуу авьяастнуудыг хөгжүүлэх хөтөлбөртэй аж.
Энэ жилийн тэмцээнд Монгол, Солонгос, Хятад, Япон, Хонг Конг, Макао, Хойд Солонгос, Тайван улсын тамирчид оролцох бөгөөд шалгарсан тамирчид цаашид тив, дэлхийн түвшинд өрсөлдөх эрхтэй болно.
Сэтгэгдэл үлдээх
amjilt husiy🙆♀️💜
tsetsuuk.
Дэмжих үү?
1 0Amjilt 🇲🇳
Tugrugsar
Дэмжих үү?
0 0Амжилт хүсьеээ
Зулаа
Дэмжих үү?
1 0