Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд О.Алтангэрэл “будаг нь ханхалсан” шинэ үедээ олон нийтийн арга хэмжээнд оролцож, “Сүхбаатарын талбайг нээе, иргэдийнхээ дуу хоолойг чөлөөлье” хэмээн хэлж байсан удаатай.
Иргэд ийнхүү жагсахдаа зөвшөөрөл авдаг, талбайгаас цагдаад хөөгддөг, баривчлагддаг байдал халагдана хэмээн хүлээж байгаа. Тэгвэл өнгөрсөн сард зарим хуулийн төслийн явцыг Засгийн газрын хуралдаан танилцуулсан тухай тус яамнаас мэдээлж байсан.
Засгийн газарт танилцуулсан хуулийн төслүүд дунд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтсан байна. Уг хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамны сайтад олон нийтээр хэлэлцүүлж буй төлөвтэй байршуулжээ.
Тэгэхээр уг төсөлд иргэдийн зүгээс санал өгөх боложтой.
Шинэчилсэн найруулгаар юу өөрчлөх вэ?
Жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох газруудыг шинэчилжээ. Үүнд:
Мөн Сэтгэцийн эмгэгийн улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюулыг ухамсарлах, өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадваргүй хүн, хуульд заасан бол төрийн тусгай алба хаагчийг жагсаал, цуглаан зохион байгуулах, түүнд оролцоход хязгаарлаж болно хэмээн тусгажээ.
Жагсаал, цуглаан зохион байгуулахдаа мэдэгдэл хүргүүлж, бүртгүүдэг байсан бол одоо бүртгүүлэхэд болохоор болжээ.
Хуулиар хориглоогүй жагсаал, цуглааныг 30 хүртэлх оролцогчтой зохион байгуулахад энэ хуульд заасан мэдэгдэл шаардахгүй байж болно.
Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг хязгаарлах шийдвэр, арга хэмжээ нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Сэтгэгдэл үлдээх