Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-аас 11-р сарын 25-ны өдөр баталсан 2025 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавилаа. Тэгвэл яг ямар шалтгааны улмаас хориглосныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцуулав.
1. Алдагдалгүй төсөв батлах
Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй. Олон улсын нөхцөл байдлаас хамаарч, гадаад эдийн засгийн нөхцөл байдал урьдчилан таамаглах боломжгүйгээр хувьсан өөрчлөгдөж, түүхий эдийн зах зээлийн ханш өндөр хэлбэлзэлтэй байна. Тиймээс мөчлөг сөрсөн эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй, хөгжилд хөтөлсөн төсвийг батлах нь нийт иргэн улсын эрх ашигт нийцнэ.
Энэ нь эдийн засгийн болзошгүй хүндрэлийг хохирол багатай даван туулах, нөөц боломж, хуримтлал нэмэгдүүлэх, үнэ ханшийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэд, ААН, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болно. Эдийн засгийн тогтвортой байдал, өсөлтийг хангах нь хөгжлийн бодлого, тэргүүлэх зорилт төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжил, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах үндэс суурь болно.
2. УИХ хууль зөрчиж төсөв батлав
3. 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө сана
Ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн тусгай шаардлагагыг хангана гэснийг бодитой хэрэгжүүлэхийг Төрийн тэргүүн сануулж байна.
4. Иргэдийн санал шүүмжлэлийг сонс
Ард түмэн, ААН, татвар төлөгчдөөс төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам эвслүүдийн сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал шүүмжлэлийг илэрхийлж байгаа нь зүй ёсны шаардлага билээ.
5. Төсөв тодотгоно гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн
УИХ-аас төсөв батлахдаа 41-р тогтоолыг давхар баталсан. Энэхүү тогтоолоор УИХ өөрөө хуульд заасан зарчмуудыг хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Мөн Засгийн газар нь тухайн жилийн төсвийн тодотголын төсвийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ гэж заасан. Гэвч 2025 оны төсвийн хууль нь хүчин төгөлдөр болж хэрэгжээгүй, төсөвт тодотгол хийх шаардлага тохиолдол үүсээгүй байхад УИХ энэхүү тогтоолыг баталсан нь Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн байна.
Сэтгэгдэл үлдээх