Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Тодруулбал, Гадаад зах зээлийн төлөв байдал, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өр бууруулах зарчмыг баримтлах, түүхий эдийн зах зээл, гадаад нөхцөл байдал урьдчилан таамаглах боломжгүйгээр хувьсаж байгаа энэ үед мөчлөг сөрсөн эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, хөгжилд хөтөлсөн төсөв батлах шаардлагатай. Энэ нь эдийн засгийн эрсдэлийг хохирол багатай давахаас гадна, эдийн засгийн тогтвортой байдлыг хангана гэх мэт хууль дээдлэх зарчмыг хангаагүй байна гэж үзсэн тул ийнхүү хориг тавьжээ. Ерөнхийлөгчийн төсөвт хориг тавьсан асуудлаар талууд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу 2025 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавилаа.
Эсрэг
Дэмжсэн
2024-11-20
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг зөвшөөрөөгүй УИХ гишүүдийг ард түмэн эргүүлэн татах уриалга гаргаж иргэд Үндсэн хуулийн цэцэд хандах болно гэдгийг албан ёсоор илэрхийлье!
Гар санал хураалтаар УИХ-ын дарга “нүдээрээ” тоолж баталсан Төсвийн хууль ингэхэд хуульд заасан яг гишүүдийн ирц, оролцоотой “батлагдсан” уу? Батлахдаа доторх тоо нь яг мөн үү, хэн нэгэн засвар хийсэн үү гэх мэт асуултад хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй.
2025 оны төсөв 2 хувийн алдагдалтай байгаа нь хуулийн тусгай шаардлагын хүрээнд үүссэн. 2.1-2.2 их наядын зардлын таналт хийж байж алдагдалгүй төсөв батална. Төсвийн 1 төгрөг болгоныг үр дүнтэй болгохын тулд салбар салбарын амбиц дагасан зардлыг танана.
Ерөнхийлөгч данхар төсөвт хориг тавилаа. “Засгийн газар буцаагаад татчихаа” гэсэн бидний шаардлагыг хүлээн аваагүй. Гишүүдээ эс тоосон ч Ерөнхийлөгчийн хоригийг эрх биш хүлээн авах байх. Хамгийн гол нь үр дүн.
ЕӨК хийх юмаа хийлээ! Төсөвт тавьсан хоригийг одоо 66 гишүүн эсэргүүцвэл хориг хүчингүй болно. Тэгвэл тэр 66 УИХ-ын гишүүн Монголоос явах хэрэгтэй болно шүү.
Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавьсанд туйлын их баяртай байна. Монгол төр үнэхээр ард түмнийхээ үгийг сонсож, эдийн засгаа боддог юм байна.
Дэндүү өндөр зардалтай төсөвт Ерөнхийлөгч хориг тавьжээ. МАН дотроо зодоонтой, шинэ сонгогдсон гишүүд аль фракц гэдгээ, Хүүк хүчтэй байгаа гэдгээ зарлах шиг боллоо.
Төсөвт бүхэлд нь хориг тавилаа. Хүүк ингээд тайзны голд байж байх юм уу. Юун шинэ үеийнхэн. Юун шинэ үеийн засгийн газар. Юун шинэ жагсаалтын парламент. Юун шинэ үеийн гоё гоё зөвлөхүүд. Хохь нь хохь нь.
Тавилттай жүжиг нь амжилттай болж ард иргэдийг утгаар нь сэнхрүүлэв. Шагнал гардуулахад л цухуйдаг байсан тэргүүн маань ард түмний баатар болчихлоо. Яаж ийм сайн төлөвлөдөг юм бэ? Өөрсдөөсөө бусдыг нь тэнэг л гэж боддог юм шиг.
Төсөвт бүхэлд нь хориг тавина гэдэг чинь шууд хорьчихсон гэсэн үг биш. УИХ Гишүүд хүлээж авах эсэхээ хэлэлцэж шийднэ. Хүлээж авахгүй бол бандан тас. Хүк хориг тавьсан баатар болж, гишүүд төсөвтэйгөө үлдэнэ. Хүлээж авбал иргэд цатгалан Хүк баатар болно.
Улс төрийн мэдрэмжтэй шийдвэр. УИХ хоригийг хүлээж авах магадлал маш өндөр. 84 гишүүний саналаар хоригийг унагах улс төрийн чадамж, олон нийтийн дэмжлэг байхгүй болов уу.
35 их наяд дээр найрлах гэж байсан төсөвт бүхэлд нь хориг тавилаа. Одоо иргэд шахалт үзүүлж чадах чадахгүй дээр төсөв шийдэгдэнэ. Тоохгүй орхивол цаадуул чинь нээх биднийг хайрлаад төсвөө танахгүй л дээ!
Сэтгэгдэл үлдээх