Б.Болд-Эрдэнэ: Байгалийн ухааны сургууль 2024-2025 оны хичээлийн жилд 6 тэрбум 200 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна

Ц.Чимэдцэеэ
2024-11-20

МУИС-ийн Байгалийн ухааны салбарын санхүүгийн дампуурлын тухай Шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Болд-Эрдэнэ болон холбогдох сургуулийн захирлууд мэдээлэл өглөө.

Байгалын ухааны сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилд 6 тэрбум 200 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна.

Уг сургууль сүүлийн 5-6 жил алдагдалтай ажиллаж ирсэн. Учир нь нэг оюутнаас авдаг сургалтын төлбөр жилдээ 4 сая гаран төгрөг байдаг. Харин лабораторийн хичээлд 3 дахин илүү, дадлагын хичээлд 1.5-1.8 дахин илүү зардалтай байдаг гэв.

Улмаар Байгалийн ухааны салбар сургуулийн багш, ажилчдын цалинг хүргэж чадахгүй нөхцөлд хүрч, Нийгмийн ухаан болон Хүмүүнлэгийн ухааны сургуулиас шилжүүлж байгаа аж. Сургуулийн зүгээс төрийн удирдлагуудад тус эрдэм шинжилгээний салбарыг бодлогоор дэмжих хүсэлт хүргүүлж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe