БАЙР СУУРЬ: “Битүү шөл” хийх гэрийн даалгаврын тухай хэн юу хэлэв

Ж.Номин
2024-11-22

Бүгд найрамдах улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр 11 дүгээр сарын 26-ны Мягмар гарагт тохиож буй. Уг өдрийг тохиолдуулан УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва Боловсролын яаманд хаягласан “Хамтран ажиллах тухай” албан бичиг олон нийтийн сүлжээнд маргаан дэгдээгээд байна. Тодруулбал, Тус албан бичигт түүхэн ойн өдрийн баярын ширээний гол гоолыг “Битүү шөл” байх нь зүйтэй гэж үзэхийн сацуу Ерөнхий боловсролын бүх сурагчдын гэрийн даалгаварт гэр бүлээрээ “Битүү шөл” хийж идэх гэрийн даалгавар өгөх тухай дурджээ. Түүнчлэн албан бичиг нь алдаатай буюу Төрийн нарийн бичгийн дарга гэх албан тушаалыг “Боловсролын яамны төрийн бичгийн дарга Х.Батжаргал танаа” гэж хаягласан байх аж. Мөн "11 сарын 26 - өв уламжлалыг дамжуулах гэр бүлийн баяр” гэх битүү шөлийг сурталчилсан агуулгатай 1:49 минутын видео шторк цацсан бөгөөд “Битүү шөл” хөтөлбөрт 1.2 тэрбум төгрөг зарцуулсан гэх шуум олон нийтийн сүлжээнд өрнөөд байна.

...
UBN.mn

УИХ-ын Тамгын газраас ЕБС-ийн сурагчдыг гэр бүлийн хамт “Битүү шөл“ хийхийг уриалж, Боловсролын яаманд албан бичиг хүргүүлжээ.

Эсрэг

Дэмжсэн

2024-11-22

Сэтгүүлч Г.Лхагвадорж

Битүү шөл хийж идэх боломжгүй байгаа хүүхдүүдийн аж амьдралыг манай УИХ олж хардаггүй ээ. Ийм даалгавар өгчихдөг. Амьдралын бололцоо нь болохгүй бол муу авах уу. Хэдүүлээ жинхэнэ төрийн оролцоотойгоо нүүр тулж байгаа юм биш үү.

...
ФБ хэрэглэгч Б.Баярхүү

Цагаан сар-буузтай Наадам-хуушууртай Шинэ жил-ананастай тахиатай Улс тунхагласан- битүү шөл

...
ZUV.mn эрхлэгч Г.Долгорсүрэн

Манай гэр бүл дэмжиж байна. Ойрын хэдэн жил битүү шөл хийж идээгүй.

...
X хэрэглэгч “Batzorig0212”

Битүү шөл нь шавар вааранд хоолоо болгож иддэг хан үндэстний хоол юм. Өмнөд хятадын орчмоос үүссэн хоол гэж хятад үндэстнүүд бахархдаг хоолны нэг. Ямар ГИТЯД нь, Монголын үндсэн хуулийн өдрийн хоол болгох гэж тачаадаад байна аа!???

...
ФБ хэрэглэгч “Сүндарь Энхтөгс”

БЯ-ныхан чинь ямар солиотой их ажилтайг мэдэж байна уу? Хажуугаар нь битүү шөл гээд явж байх юм гэнэ. Та нар уг нь хүүхдийн сургуулийн хоолны стандарт сайжруулах, хоолны төсвийг батлуулах бодлогын ажил хийх ёстой болохоос айлын тогоо шанага руу орохгүй шд

...
Орчуулагч, Япон судлаач Д.Төмөрбаатар

Аливаа уламжлал, ёс заншил нь урт удаан хугацаанд ард түмний амьдралаас урган гарч ирдэг болохоос ажлын хэсэг хуралдаад тогтоочихдог юм биш. Том даргын суудал мөрөөдөгч жижиг дүү нар минь! Чингис хаан “цагаан сараар бууз идэж байсугай” гэж зарлаагүй шд.

...
ФБ хэрэглэгч “Yuki yuki”

Цагаан сараар бууз, Шинэ жилээр нийслэл салат, Төрсөн өдрөөр торт,Наадмаар мах чанадаг гэдэг шиг Тусгаар тогтнолын баяраар битүү шөл иддэг байя үндэсний баяраар үндэсний хоолоо идэцгээе гэж хүүхдүүддээ өв уламжлалыг дамжуулж байгаа юм болов уу.

...
Сэтгүүлч Х.Ган-Ялалт

Их хурлын тамгын газарт “бүх монголчууд бүгдээрээ битүү шөл хийж идэх ёстой”-д анхаарал тавихаас өөр ажил хийх гэхээр тархи нь хүрэхгүй бaйгаа гэсэн үг үү?

...
"Шилэн" Б.Цогтгэрэл

26-нд битүү шөл хийж идэх даалгавар өгч байна хө. Төрийнхөө даалгаврыг биелүүлнэ дээ. За тэр хоол ч яах вэ. Төрийн нарийн бичгийн даргын "нарийн" ийг нь хаяад биччихэж.

...
ФБ хэрэглэгч Neima En

Утааны эсрэг хамгийн зөв хоол нь битүү шөл болоо юу.. Постертой ч байх шиг.

...
Тоймч Ж.Нямсүрэн

Урагшаа хөгжүүлэхгүй ч уйдаахгүй улстөрчидтэй улс шүү дээ, Lkhagva Erdene. Нэг мөр гэрт ирээд “битүү шөл”-өө хийгээд өгчихвөл яасан юм. УИХ-ын хэвлэлийн том даргад хийх ажил олдохгүй л байгаа юм байх даа.

...
УИХ-ын гишүүн асан Г.Уянга

"...баярын ширээний гол хоолыг битүү шөл байх нь зүйтэй хэмээн үзэж..." Аая, бас л аймаар тогтоол шүү, гүйцэтгэхээс аргагүй!

...
ФБ хэрэглэгч Narana Janchiv

26-нд айл бүхэн Битүү шөл уухын утга жанцан нь юу юм? Задгай шөл уучихвал яах вэ? Гялс хариу.

...
Хүүхдийн эмч Г.Батжаргал

Хүний өмнөөс ичих хэцүү юм аа. Яаж байгаа юм бэ дээ Лхагваа минь ээ. Битүү шөл Монгол хоол ч биш, мөн байсан ч юу идэхийг нь хүртэл заамааргүй байна. Төрийн бичгийн дарга гэж яадаг албан тушаал юм.

...
X хэрэглэгч “Ариунтуяа”

Соёлын яам ийм уриалга гаргаж, ийм постер бэлдэхийн тулд хэдэн тэрбумыг салхинд хийсгэж бга бол! Үнэхээр даварч байна тэ. Нэг алиа дда нь Битүү шөл хийж уулгаач гээл, нөгөөдүүл нь ээ ашгүй минь постер бэлдэж цацаад дундаас нь мөнгө цавчий гээл.

...
Нийтлэлч Т.Батбаяр

УИХ-ын гишүүдийн гол ажил, санал өгөх төхөөрөмжийг нь ажиллуулчхаж чадахгүй хэвтэж байж юугаа хуцаад байгаа ПИЗДА вэ. Тэнэг нь энэ зэрэг юм уу, тэвчээр шалгаад байдаг юм уу?

...
ФБ хэрэглэгч “Erdene-Ochir Ulzii”

Энэ коммунистууд бүр солиорчхож, унах унааг заагаад байсан бол одоо бүр идэх хоолыг хүртэл зааж эхэлж байна. Улс тунхагласны өдрөөр “Битүү шөл” ид гэжээ.

...
ФБ хэрэглэгч “Bazar ashim”

Энэ ямар новшийн бичиг вэ? Боловсролын салбар, сургуулиуд нь улс төрчдөөс хараат бус байж, зөвхөн боловсрол олгох ажлаа л хийх учиртай. Гэтэл улс төрчид нь “Боловсролын яам - Сургууль - Багш - Хүүхэд” гэж нөлөөлөх замаар бидний юу идэхийг заах юм гэнэ.

...
X хэрэглэгч “Lutaa”

Соёлын яам, тэрний харьяа Соёл урлагийн газрыг татан буулгаачээ. 598 тэрбум төгрөгийн төсөв нь байгаа учраас Соёлын бүтээлч сар гм балай тэнэг юм санаачлаад цацаад дуусгах нь ойлгомжтой шд. "Битүү шөл" хөтөлбөр хэдэн тэрбум болов?

...

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe