Монголын шигшээ баг Японы шигшээ багийн эсрэг хүчтэй өрсөлдөөн үзүүллээ

Б.Сувданзаяа
2024-11-22

Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг Японы Үцүномия хотод “FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээнд оролцож байна.

Манай багийн урьдчилсан хоёрдугаар шатны гурав дахь учраа японы шигшээ багтай таарсан юм. 

“С” хэсгийг хоёр хожилтой тэргүүлж буй Японы шигшээ баг дэлхийн чансааны 21 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа бол Монгол 108 дугаар байрт бичигдэж байгаа ч хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж, 75:93 харьцаагаар хожигдлоо.

Шигшээ багийн тоглогч А.Энхбаясгалан 26, О.Эрдэнэцогт 17, Э.Маргад, Г.Болор-Эрдэнэ, Э.Саруул-Эрдэнэ нар тус тус 8 оноо авсан юм. А.Энхбаясгалан  Японы шигшээ багийн эсрэг авсан оноогоороо Т.Санчиртай тэнцэж байна. 

Монголын баг нөгөөдөр буюу энэ сарын 24-ний ням гарагт Хятадын шигшээ багтай UG Arena-д тоглоно. Тоглолт 15:00 цагаас эхэлж, “Premier sports network” сувгаар шууд дамжуулна. 

Манай улсын шигшээ багийн бүрэлдэхүүнээс

  • Т. Ууганбаяр
  • О. Эрдэнэцогт
  • А. Энхбаясгалан
  • А. Азбаяр
  • Г. Одбаяр
  • Б. Билгүүн
  • Ч. Маргад
  • Ч. Ихбаяр
  • М. Өлзий-Орших
  • Б. Тулуй
  • Э. Саруул-Эрдэнэ 
  • Г. Болор-Эрдэнэ нар тоглож байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe