Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ирэх оны төсөвт тавьсан хоригийг УИХ хүлээж авахыг дэмжлээ.
Үргэлжлүүлэн 15.00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулганаар тус дэмжсэн саналыг дэмжих эсэх асуудлыг хэлэлцэнэ.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар төсөв тодотгох тухай УИХ-ын тогтоол нь төсвийн тухай хуулийг даган гарсан тул мөн хоригт хамаарах талаар дурдаж байлаа.
Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Төсөв батлахад хэн гишүүн, ямар санал өгсөн талаар УИХ-ын Тамгын газраас протокол авъя гэхэд 14 хоногийн турш өгсөнгүй. Бичлэгийг нь ч өгөхгүй байгаа. Тодотгол хийе гэдгийг хэдхэн дарга шийдчихдэг. П.Сайнзориг бид хоёр л Үндсэн хуулийн хэмжээний асуудал болно гэж аргаа барахдаа бичиж байлаа шүү дээ" хэмээн үг хэлж байв.
Хэрэв УИХ олонхоороо байнгын хорооны саналыг дэмжвэл Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн төслүүдийг хүчингүйд тооцож, Засгийн газар дахин боловсруулж, УИХ-д өргөн барина.
Сэтгэгдэл үлдээх