Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хоригийг УИХ нэгдсэн чуулганаараа хэлэлцэж, хүлээн авлаа.
Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Хэдхэн хоногийн өмнө их сайхан төсөв баталлаа, манлайд хүрлээ гэж байсан бол өнөөдөр шал эсрэгээрээ болсон байна. Ард түмэн энэ засагт ямар хүмүүс байна, ямар хүмүүс сонгосноо харж байгаа байх" хэмээж байв.
Ийнхүү төсөв, түүнд холбогдох хууль, тогтоомжид бүхэлд нь хориг тавьсан тул Засгийн газар бүгдийг нь дахин боловсруулж, УИХ-д өргөн барихаар боллоо.
Сэтгэгдэл үлдээх