Тухайн жилийн загварын өнгө төрхийг тодорхойлдог Гоёл наадам энэ жил 37 дахь удаагаа энэ сарын 20-23-нд өдөр зохион байгуулагдлаа.
Бидний сайн мэдэх "Азийн топ модель" Д.Болормаа мөн Топ модель Э.Одгэрэл нар анхны гоёл наадмын топ моделиор 2001 онд шалгарч байсан.
Тэгвэл энэ жилийн топ моделиор загвар өмсөгч А.Хулан тодорсон байна.
Мөн тус наадмын Шилдэг дизайнер Урлахуй, Шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр Дэлгэрмаа, Шилдэг загвар зохион бүтээх товчоо Түмэн торго салон, шилдэг makeup болор makeup тус тус тодорсон байна.
Энэ жилийн топ модель А.Хулангийн Монголын Дизайнеруудын холбооны гэрээт загвар өмсөгч бөгөөд 22 жил загварын тайзнаа алхаж байгаа юм байна. Мөн Гоёл 2016 наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр тодорч байжээ.
Сэтгэгдэл үлдээх