Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш буюу 2024 оны 8 сарын 7-ны Засгийн газрын 21 дүгээр тогтоолоор “Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг 45 хавсралтаар шинэчлэн баталсан. Үүн дотор нийт 24 “үндэсний хороо” байгаа юм. Үндэсний хороонуудын бүтэц, орон тоог тогтоолын хавсралтаар баталсан ч төсвийн талаар мэдээлэл хомс байна. Гагцхүү тус тогтоолын төсөлд “Төрийн бүтээмжийн үндэсний хороо”-ны үйл ажиллагаанд шаардагдах зардлыг Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголд тусгаж, цаашид жил бүрийн улсын төсөвт тусгахыг даалгасан байна. Тэгвэл дарга нарын толгойлдог данхар бүтэцтэй танилцацгаая.
Нийтлэлийг зургаар үзэх бол энд дарна уу.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн даргалдаг үндэсний хороонууд:
- Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо - 19 хүний бүрэлдэхүүнтэй.
- Жендэрийн үндэсний хороо - 40 хүний бүрэлдэхүүнтэй.
- Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын үндэсний хороо
- "Алсын хараа 2050" салбар дундын уялдааг хангах үндэсний хороо - 31 хүний бүрэлдэхүүнтэй.
Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралын даргалдаг үндэсний хороонууд:
- Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний хороо - 27 хүний бүрэлдэхүүнтэй.
- Төрийн бүтээмжийн үндэсний хороо - 15 хүний бүрэлдэхүүнтэй.
- "Шинэ хархорум" хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо - 22 хүний бүрэлдэхүүнтэй.
Монгол Улсын шадар сайд /бүсчилсэн хөгжил, онцгой байдлын асуудал хариуцсан/ С.Амарсайханы даргалдаг үндэсний хороонууд:
- Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо - 26 хүний бүрэлдэхүүнтэй.
- Уур амьсгалын үндэсний хороо - 23 хүний бүрэлдэхүүнтэй.
- Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо - 27 хүний бүрэлдэхүүнтэй.
Монгол Улсын шадар сайд /гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан/ Т.Доржхандын даргалдаг үндэсний хороонууд:
- Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий үндэсний хороо
- Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хороо -21 хүний бүрэлдэхүүнтэй.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн даргалдаг үндэсний хороонууд:
- Дэлхийн өвийн үндэсний хороо - 20 хүний бүрэлдэхүүнтэй.
- Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороо - 16 хүний бүрэлдэхүүнтэй.
- Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо - 21 хүний бүрэлдэхүүнтэй.
Бусад үндэсний хороонууд
- Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр - Хяналт, үнэлгээний үндэсний хороо - 15 хүний бүрэлдэхүүнтэй.
- Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл - Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хороо - 22 хүний бүрэлдэхүүнтэй.
- Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан - Үндэсний тээврийн хороо - 19 хүний бүрэлдэхүүнтэй.
- Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан - Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үндэсний хороо - 16 хүний бүрэлдэхүүнтэй.
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - Нэгдсэн үндэстний байгууллагын үйлдвэр хөгжлийн байгууллага (юнидо)-ын монголын үндэсний хороо.
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа - Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо.
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Аж үйлдвэржилтийн үндэсний хороо- 13 хүний бүрэлдэхүүнтэй.
- Монгол Улсын сайд, 20 минутын хот үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн - 20 минутын хот үндэсний хороо - 16 хүний бүрэлдэхүүнтэй.
- Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга - Боомтын сэргэлтийн үндэсний хороо - 21 хүний бүрэлдэхүүнтэй.
Тэдний зарлага
Үндэсний хороонуудын төсвийн мэдээлэл тодорхойгүй ч зарим Үндэсний хорооны тендерийн урилга олны анхаарлыг татсан.
Тухайлбал,
- Э.Одбаяр даргатай Хяналт, үнэлгээний үндэсний хороо 1 тэрбум төгрөгөөр автомашин, тавилга авахаар тендер зарласан.
- Б.Тулга даргатай Боомтын сэргэлтийн үндэсний хороо улсын төсвийн 54 сая төгрөгөөр нууц өрөөтэй оффис түрээслэх тендер зарласан.
- ЗГХЭГ-аас Үндэсний хорооны ажлын албаны техник, тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэлд 1 тэрбум төгрөгөөр тендер зарлажээ.
Төрийн данхар бүтэц энэ мэтчилэн татвар төлөгчдийн мөнгөөр туйлсаар байна.
Сэтгэгдэл үлдээх