Ипотекийн зээлийн хуримтлагдсан өргөдлийг шийдвэрлэхэд 40-55 сар зарцуулна

Ж.Номин
2024-11-27

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарласан. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүйгээр эрэлтийг огцом өдөөж зах зээл дээрх байрны үнийг нэмэгдүүлсэн, зорилтот бүлэгтээ чиглэхгүй, орлого өндөртэй, урьдчилгаа төлбөр төлөх чадвартай иргэдийг хамруулсан.

Хөтөлбөрийн зээл авах өргөдөл хоёр жил гаруй хүлээх дараалал үүссэн.

Хуримтлагдсан өргөдлийг шийдвэрлэхэд 40-55 сар зарцуулахаар байна. Түргэн шийдвэрлэхээр барилгын нийлүүлэлт хэрэгцээг гүйцэхгүй учраас үнэ өсөж, зөвхөн борлуулагч талд ашигтай байдал үүсэхээр байгаа аж. 

Урьдчилгаа төлбөрийн 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх, мөн залуучуудын урьдчилгаа төлбөрийн хуримтлалыг урамшуулах зорилгоор банканд зөвхөн орон сууцны урьдчилгаа төлбөр бүрдүүлэхэд зориулсан Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хадгаламж бий болгосноор залуу өрхийг дэмжих боломжтой зэрэг саналыг Л.Энх-Амгалан сайд гаргажээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe