Шинэчлэл (14.40 цаг)
Монголбрэнд холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий, “Коёотэ” ХХК-ийн захирал Д.Бямбасайхан нар нэрээ татсанаар, сонгууль 7 нэр дэвшигчтэй үргэлжилж байна.
Шинэчлэл (13.45 цаг)
МҮХҮАТ-ын Ерөнхийлөгчийн сонгууль МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нарын дунд болж байна. Нэр дэвшигч Т.Дүүрэнгийн хувьд АТГ-т шалгуулж байгаа ба биеэр ирээгүй ч сонгуульд өрсөлдөж байгаа юм. Энэ талаар МҮХАҮТ-ын Дэд захирал Ц.Магнайбаатар "МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас саатуулан шалгасан асуудал бол нэр дэвшигчтэй холбоотой гарч буй анхны тохиолдол. Манай зүгээс энэ асуудалд хариуцлага тооцох, нэр дэвшигчээс түдгэлцүүлэх арга хэмжээ авах боломжгүй. Тухайн нэр дэвшигч нэрээ өгөхдөө шаардлага хангасан байсан тул бусад бусад өрсөлдөгчийн адил нэр дэвшинэ" гэв.
Шинэчлэл (13.00 цаг)
Танхим саналын эрхтэй 1395 гишүүнтэй ба 704 гишүүн ирснээр ийнхүүү 51 хувийн ирц бүрдэж, Ерөнхийлөгчөө сонгох боломжтой боллоо.
(11.55 цаг)
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
Улмаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн нөхөн сонгуулийн хурал өнөөдөр (2024.11.28) болж байна.
Уг танхим 6 мянга орчим гишүүн байгууллагатай, 21 аймагт салбар танхимтай, 2З улсад 51 төлөөлөгчтэй.
Сонгуульд МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, МҮХАҮТ-ийн УЗ-ийн дарга Л.Төр-Од, “Коёотэ” ХХК-ийн захирал Д.Бямбасайхан, “Урбанек” ХХК-ийн ерөнхий захирал Б.Лхагважав, “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, Эдийн Засагч Б.Лакшми, Монголбрэнд холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намын дарга Ш.Төмөрсүх, “Комаг” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Майдар нар өрсөлдөж байна.
Сэтгэгдэл үлдээх
СӨХ дарга л биш шүү. Яасан ханаж цаддаггүй шунал вэ? 5 богд гуай
Цэлмэг
Дэмжих үү?
0 0