Хөвсгөл аймагт тохиосон гурав дахь хүчтэй газар хөдлөлт өнгөрсөн шөнө боллоо

Ж.Номин
2024-11-28

 

Улаанбаатарын цагаар 11 сарын 28-ны 04:34 цагт Хөвсгөл аймгийн Галт суманд 5.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ нь барилга болон бусад байгууламжид бага зэргийн гэмтэл учруулахуйц хэмжээний чичирхийлэл юм.

Одоогийн байдлаар газар хөдлөлтийн чичирхийлэл болсон Галт сумын орчимд хохирол учраагүй талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Ташрамд, хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2021 оны 1 сарын 11-нд 6.7 магнитуд, 2021 оны 5 сарын 3-нд 5.6 магнитудын газар хөдлөлт болсон юм. Түүнээс хойш тус аймагт болж буй дараагийн томоохон газар хөдлөлт нь өнгөрсөн шөнийнх боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Ongorson shono en tsag Erdeneted medregdej baisan

zochin

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe