Т.Дүүрэнг 30 хоног цагдан хорьжээ

Ц.Чимэдцэеэ
2024-11-28

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн нөхөн сонгууль болж байна. Энэ үеэр тус сонгуульд нэр дэвшигч,  МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас баривчлан мөрдөн шалгаж буй тухайгаа мэдэгдсэн.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 30 хоног саатуулсан үндэслэлээ тайлбарлалаа. Үүнд Нийслэлийн Прокурорын газраас яллагдаг Т.Дүүрэнг "оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа" гэх үндэслээр цагдан хорих санал ирүүлснийг үндэслэлтэй гэж үзэн хүлээн авлаа хэмээжээ.

Ийнхүү өчигдөр (2024.11.28)-өөс эхлэн нэг сарын хугацаатай цагдан хорьж байгаа аж. АТГ-аас ямар хэргээр шалгаж буйгаа мэдээллээгүй ч өнөөдөр болсон сонгуулийн үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимд ажиллахаас өмнөх асуудлаар шалгагдаж байгаа гэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe