МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд

Ц.Чимэдцэеэ
2024-11-29

МҮХАҮТ-ын XXII ээлжит бус их хурал өчигдөр(2024.11.29) болж, Ерөнхийлөгчөөрөө 54 хувь буюу 276 хүний саналаар Л.Төр-Одыг сонгосон. 

Л.Төр-Од нь "Транспаренси интернешнл Монгол" ТББ-ын тэргүүн эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, МҮХАҮТ-ийн УЗ-ийн дарга байсан.

Энэтхэг Улсын Хууль зүйн Үндэсний Их Сургуулийн Эдийн засгийн бакалавр, Хууль зүйн бакалавр, Лондон Их Сургуулийн Дорно дахин, Африк судлалын сургуулийн Олон улсын хууль зүй, Хөгжлийн эдийн засгийн Хууль зүйн магистрын зэрэгтэй.

Мөн ХасБанк, Монголын банкны холбоо,  М Банк, Ашид капитал ХХК, Монгол  даатгал ХХК-д ажиллаж байсан туршлагатай.

Түүнчлэн 2011 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2012-2013 онуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн асуудал хариуцсан шадар туслах, Хууль зүйн сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.

Сонгуулийн талаар УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын өмнөх Ерөнхийлөгч Д.Энхтүвшин "Орон нутгийн төлөөлөгчдийн саналыг хайрцаглах замаар бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй , бизнес хийж үзээгүй, АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүн асан, ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ. Үнэнд хурдан гүйцэгдэхийг хүсье" хэмээн цахим хуудаснаа бичсэн байна.

Сануулахад, Танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшигч, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг сонгуулийн өмнөх өдөр АТГ-аас баривчлан мөрдөн шалгаж буй тухайгаа мэдэгдсэн ба 30 хоног цагдан хорьсон юм.

Энэ талаар мөн УИХ-ын гишүүн, Д.Энхтүвшин "Энэ үйлдлийг “санаачлагч” нь “үр дүнд” хүрэх шиг боллоо" хэмээжээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Төр-Од шиг боловсрол, мэдлэгтэй залуу үнэндээ ховордоо.

Зочин

Дэмжих үү?

0 0

Энхтүвшин гэм хийсэн хүн шиг л байна даа. Энэ байгууллагад яаралтай аудит оруулах хэрэгтэй!!

Зочин

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe