НИТХ-ын ээлжит бус II хуралдаан өнөөдөр /2024.11.29/ 11:00 цагт эхлэх байсан боловч 45 төлөөлөгчөөс 35 төлөөлөгч хуралдаа ирснээр 14:00 цагт эхэлсэн. Ийнхүү хуралдааныг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй ажлын танилцуулгаар эхлүүлэн Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин дараах мэдээллийг өглөө.
Улаанбаатар хотын агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд гэр хороолол /196,720/ 55.6 хувь, автомашин /712,992/ 28.9 хувь, бусад хүчин зүйлс /усан халаалтын зуух, бага оврын халаалтын зуух, дулаан цахилгаан станцын үнсэн сан/ 15.5 хувь эзэлж байна.
Гэр хороололд амьдардаг айл өрх 2020 онд 50.2 хувь байсан бол 2024 онд 44 хувь болж буурчээ.
Агаарын бохирдлыг бууруулах төлөвлөлтийг богино, дунд урт, хугацаанд төлөвлөсөн байдаг.
Богино хугацаанд:
Дунд хугацаанд:
- Дэд төвүүдийн бүтээн байгуулалтын хүрээнд 41,584 айлын орон сууц, дахин төлөвлөлтийн хүрээнд 148,323 айлын орон сууц, гадаадын зээл тусламжийн хүрээнд 12,719 айлын орон сууцыг барьж байгуулахаар төлөвлөсөн.
Урт хугацаанд:
- Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалд 2040 он гэхэд гэр хороололд амьдарч байгаа өрхийг 16 хувь болгож бууруулахаар тусгасан.
Дээрх төлөвлөлт дундаас Баянхошуу дэд төвд 2662 өрхийн орон сууцыг барихаас 220 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжиж байгаа бол Шархад дэд төвийн хүрээнд нийт 997 өрхийн орон сууцыг барихаас 338 айлын 10 блок ногоон орон сууцыг 2025 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулах аж.
Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 3135 нэгж талбарын газар чөлөөлөлт хийгдэж, 17,984 айлын орон сууц ашиглалтад оруулсан бол 2024 онд 2650 айлын орон сууцыг ашиглалтад оруулах гэнэ.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн зарим хороодын 5012 өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлэх боломж бүрджээ. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 81,978 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцөлж, 582 борлуулалтын цэг ажиллаж байна.
Сэтгэгдэл үлдээх