Монголын сагсан бөмбөгийн дээд лигт эрэгтэй 10, эмэгтэй зургаан баг өрсөлдөж эхний тойрог дууслаа.
Энэ сарын 3-наас 2-р тойргийн тоглолтууд үргэлжилнэ.
Хүснэгтийг эрэгтэй багуудын хувьд өнгөрсөн дээд лигийн аварга “Хасын Хүлэгүүд” баг тэргүүлж байгаа бол “Эрдэнэт Майнерс” баг 10-рт бичигдэж байна. Эмэгтэй багуудаас “Улаанбаатар Амазонс” баг тэргүүлж, хүснэгтийн 8-рт “Старс” баг бичигдэж байна.
2024-2025 оны улиралд багууд багагүй өөрчлөлт оруулсан.
Тухайлбал, зарим баг нэрээ сольж, дасгалжуулагчид ажлаа өгч, хэд хэдэн легонер тоглогчид нутаг буцаад буй. Хасагдах шатны тоглолт эхлэхэд дахиад 2 тойрог дутуу бөгөөд эхний тойрогт ихээхэн шилжилт хөдөлгөөнүүд өрнөж байсан бол 2-р тойргоос шилжилт хөдөлгөөн зогсож байна.
Дашрамд дурдахад, одоогоос 30 жилийн өмнө анх дээд лигийн тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн. Тухайн үед “1+11”, “Азийн чоно”, “Генералууд”, “Алтайн бүргэдүүд”, “Монсоник”, “Угалзын цөөврүүд”, “Хөх тэнгэр” гэсэн долоон баг оролцож байв.
Сэтгэгдэл үлдээх