Х.Нямбаатар: "Тавантолгой түлш" ХХК-ийн орон тоог 50 хувиар цомхотго

Ж.Номин
2024-12-03

“Тавантолгой түлш” ХХК-ийн менежмент арванхоёрдугаар сарын 1-нээс нийслэлд шилжсэн. Тус үйлдвэрийн хэрэглэгчдийн тоо өнгөрсөн хугацаанд зөвхөн 10 хувиар өссөн байтал үйлдвэрлэлийн хэмжээ 200 мянган тонноор нэмэгдсэн байна.

Үүний улмаас 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. 

Мөн сайжруулсан нэг шуудай түлшийг 20.800 төгрөгөөр үйлдвэрлэж, 3750 төгрөгөөр зардаг. Гэсэн хэдий ч утаа буураагүй.

Тиймээс сайжруулсан түлшний үйлдвэрт менежмент хийж, үр ашиггүй зарцуулалтыг танах, өмнөх үйл ажиллагаанд аудит оруулах, ажилчдыг цомхотгох, хийн түлшний хэрэглээг нэвтрүүлж, нүүрсний хэрэглээг эрчимтэй бууруулах, одоогийн сайжруулсан түлшний түгээлтийг технологиор хянах ажлуудыг хэрэгжүүлэхийг хотын дарга Х.Нямбаатар онцолжээ.

Тодруулбал, 2025 оны 6 дугаар сарын 1 гэхэд удирдлагын зардлаа бууруулж, ажилчдын орон тоог 50 хувиар бууруулах төлөвлөгөөг НИТХ-д танилцуулахыг үүрэг болголоо.

Гэхдээ ажлаас чөлөөлөгдөж байгаа хүмүүсийг нийслэлийн зүгээс ажлын байраар хангах бөгөөд хөдөлмөрийн зах зээлээс дараагийн хөдөлмөрийн зах зээл рүү шилжүүлэх уян хатан бодлогыг барина гэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe