Л.Мөнхбаясгалан: Хавдрын шинэ эмнэлгийн төслийг дахин нэг жилээр хойшлуулбал 4000 монгол хүнийг үхүүлэх гээд байна

.Graph
2024-12-03

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр 2025 оны төсвөөс хэрхэн, яаж танах талаар ЗГ саналаа оруулж ирнэ. Ингэхдээ намын бүлгүүдэд урьдчилан танилцуулахаар болсон талаар дурдлаа. Мөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан дараах саналыг гаргалаа.

"УИХ-ын эрхэм гишүүд ээ. 2025 оны ХСҮТ шинэ эмнэлгийн барилга дээр ямар ч мөнгө тавигдаагүй.  Энэ эмнэлгийн барилгын зураг төслийг Бодь групп гүйцэтгэхээр болсон. Зураг төслийнх нь зардал болох 3 тэрбум төгрөгийг л төсөвт тусгасан.

Жилдээ монгол улсад хүн хавдрын өвчнөөр 7444 өвчилж, 4556 гаруй хүн нас бардаг. Дахиад “хавдар 2”  төслийг нэг жил хүлээлгэвэл 4000 монгол хүнээ үхүүлэхээр байна. Иймээс энэ төслийг явуулж өгөөч ээ гэж 24 гишүүн гарын үсгээ зураад байна. Сангийн сайд Б.Жавхлан, Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нараас хүсье.

2-р шатны хэлэлцүүлэг дууссаны дараа сити томограф зэрэг хэрэгтэй тоног төхөөрөмжийг шийдүүлж байсан түүх бий. Иймээс хавдрын эмнэлгийн төсвийг шийдэж өгөөч ээ. Танаж болох зардлаасаа хасаад хавдрын эмнэлгийн асуудлыг хойшлуулалгүй ирэх жилийн төсөвт тусгаж өгөөч ээ гэж гуйж байна. Хавдраар өвөөгүй, хавдрын өвчнөөр хүнээ алдаагүй нэг ч гэр бүл байхгүй. Би энэ өвчнөөр ээжийгээ алдсан. Бидний нулимс адилхан, бидний хагацал, зовлон адилхан ... Ийм учраас тэвчиж болох зардлыг танаж хавдрын шинэ эмнэлгийн дэд бүтцийн зардлыг тусгаж өгөөч ээ!

Мөн хавдрын шинэ эмнэлгийг ямар ч дэд бүтэцгүй газар хавдрын эмнэлэг барих гэж байсныг СХД руу шилжүүлсэн. Иймээс хавдар 2 гэсэн төслийг дэмжиж шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж өгөөч ээ хэмээн гишүүдээсээ уриалж байна аа. Хамтдаа нэгэн түүхийг бичэж иргэдийнхээ төлөө зоримог шийдвэр гаргахыг урилж байна"

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe