Улаанбаатарын зүрхэнд сүндэрлэсэн 12 метрийн гацуур

Ж.Номин
2024-12-03

“Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн” шинэ жилийн гацуураа засаж, гэрлэн чимэглэлүүдээ асаажээ. Гацуурын хувьд европ стандартын 12 метрийн өндөртэй, 2000 гаруй тоглоомон чимэглэлтэй аж.

Эргэн сануулахад, НЗДТГ, “Рио Тинто Монгол” ХХК, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2022 онд гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны хүрээнд “Паркаа хамтдаа бүтээе” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ хүрээнд Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Рио Тинто Монгол” ХХК иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл амралтын хүрээлэн болгон тохижуулжсан билээ. 

Түүнчлэн “Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн”-ийн менежментийг “Рио Тинто Монгол” ХХК хоёр жилийн хугацаанд хариуцах бөгөөд 2026 онд нийслэлд хүлээлгэж өгөх юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe