Эзэн Чингис хаан тайзнаа амилна

Б.Сувданзаяа
2024-12-03

“Ocouture” брэнд 10 жилийн ойн загварын шоугаараа их эзэн Чингис хаан, Бөртэ Үжин хатан, 9 өрлөгийн хамтаар нь 12 сарын 6нд танилцуулах юм. 

Эзэн Чингис хааны болон Бөртэ үжин хатны өмсөж хэрэглэж байсан торго дурданг тусгайлан хийлгэж 3 сарын хугацаанд урлажээ.

Эзэн Чингис хааныгаа 12.06 өдөр буюу 1206 онд Их Монгол улс буюу Монголын эзэнт гүрэн байгуулагдсан энэ өдрийг билэгдэн Монголын тал нутаг хөх тэнгэртээ, эргэн төрж их үйлийг хийгээсэй гэсэн Монгол хүний итгэл үнэмшил, үндэстний бахархлаа магтан дуулан энэ ажлыг хийж тайзан дээр дахин амилуулан уулзуулах болсондоо таатай байна гэдгээ тус брэндийн үүсгэн байгуулагч Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргал мэдэгдсэн байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe