Авто машины дугаар олгохыг хязгаарласан шийдвэрийг шүүхээр хэлэлцэнэ.
Учир нь НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны "Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дээд хязгаарыг тогтоох тухай" 18 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, өнгөрөгч сарын 25-нд хэрэг үүсгэсэн байна.
Нэхэмжлэлийг шинээр авто машин худалдан авсан иргэн гаргажээ.
Тэр нэхэмжлэлдээ НИТХ-ын шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн хэмээн үзсэнээ тайлбарласан байна.
Сэтгэгдэл үлдээх