Хөрөнгийн зах зээлийн хөгжил сэтгүүлчдийн нүдээр

Ж.Номин
2024-12-04

“Монголын хөрөнгийн бирж” ХК, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб хамтран хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилтаны дунд "Хөрөнгийн зах зээлийн хөгжил" сэдвийн хүрээнд зохион байгуулсан нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдгүүд өнөөдөр тодорлоо. 

"Хөрөнгийн зах зээл" нийтлэл, нэвтрүүлгийн уралдаанд хоёр төрлөөр нийт 38 бүтээл ирсэн байна.

Сонин, сэтгүүл, вэб сайтын төрөлд мэдээ мэдээллийн “ikon.mn” сайтын сэтгүүлч Н.Эрхбаяр "1072 хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалж эхэлбэл юу болох вэ" бүтээлээрээ тэргүүн байр, дэд байранд "Өсөлтийн цэгээ ологч" нийтлэлээрээ “Майнинг инсайт” сэтгүүлийн сэтгүүлч Э.Мишээл, гуравдугаар байрт “Лимон пресс” сайтын сэтгүүлч С.Ангирмаа "Хөрөнгийн зах зээлийн хөгжил иргэдийн хөрөнгө оруулалтын соёлд" бүтээлээрээ шалгарлаа.

Телевизийн бүтээлийн төрөлд “Eagle” телевизийн сэтгүүлч М.Мөнхжаргал "Тоон тойм: Хөрөнгийн зах зээл" бүтээлээрээ тэргүүлсэн бол дэд байрт МҮОНТ-ийн Монголын мэдээ сувгийн сэтгүүлч Д.Баяржаргал "Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах гарц" бүтээлээрээ, “Eagle” телевизийн сэтгүүлч Г.Байгал  "Тойм: 1.2 их наяд төгрөгийн нэмэлт орлогыг үнийн өсөлтөөр олжээ. Хэн, хэрхэн олсон бэ" бүтээлээрээ гутгаар байр эзэллээ. 

Шүүгчдийн нэрэмжит шагналын эзнээр “NTV” телевизийн сэтгүүлч Б.Уянга "Хөндөх сэдэв: Хөрөнгийн зах зээл, биржийн арилжаа" бүтээлээрээ шалгарлаа.

"Хөрөнгийн зах зээлийн хөгжил" сэдэвт уралдааны шагнал гардуулах арга хэмжээнд "Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, "Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Бизнес, хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, "Өлзий энд Ко капитал ҮЦК" компанийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын тэргүүн Г.Энэбиш, тус клубын Ерөнхий зохицуулагч Д.Оюунчимэг нар оролцож, шагналыг гардуулан өглөө

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe