Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулган үргэлжилж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 65 гишүүн ирж, 51.6 хувийн ирц бүрдсэнийг танилцуулснаар өнөөдрийн (2024.12.05) хуралдааныг нээв.
Хуралдаанаар ирэх оны төсвийн төсөл болон дагаж өөрчлөх хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэхээр боллоо. Чуулганы хуралдаан завсарлаж, Төсвийн байнгын хороо хуралдаж байна.
Сэтгэгдэл үлдээх