ХӨСҮТ-ийн захирал асан Ч.Нямхүүд холбогдох хэргийн шүүх хурал болж байна

Ц.Чимэдцэеэ
2024-12-05

ХӨСҮТ-ийн  захирал асан Д.Нямхүү нарт шүүх хурал өнөөдөр (2024.12.05) болж байна.

Түүнийг АТГ-аас 2022 оны нэгдүгээр сараас шалгаж эхэлсэн. Тухайн үед түүнийг ХӨСҮТ-ийн засварын ажилд төсөвлөсөн мөнгийг шамшигдуулж, компьютер томографын аппарат ХӨСҮТ-д өндөр үнэтэй худалдсан гэх зэрэг мэдээллүүд гарч байсан.

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байдаг. Энэ нь Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасч, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх агуулгатай.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe