Чуулган: Намууд их хурлаа хийж, бүтэц, зохион байгуулалтаа шинэчлэх асуудлыг ирэх он дуустал хойшлуулна гэжээ

Ц.Чимэдцэеэ
2024-12-06

УИХ-ын нэгдсэн чуулганаар Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Уг хуулийн төсөлд нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг дурдагдсан хуульд нийцүүлж энэ онд багтаан УДШ-д хүргүүлэх байсныг ирэх оныг дуустал болгон өөрчлөх тухай багтсан юм.

Холбоотой нийтлэлийг энд дарж, уншаарай.

Засгийн газраас өргөн барьсан төсөлд 2027 оны наймдугаар сарын 1 хүртэл хэмээн тусгасан байсан ч УИХ-ын эмэгтэй гишүүд нэгдсэн уг хугацааг ирэх оны 12 дугаар сарын 31-ны дотор хэмээн наашлуулсан байна.

Хуулийн төслийг өргөн барихад, Хууль тогтоомжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийг зөрчиж байна хэмээн хуульч, судлаач, салбарын мэргэжилтнүүд үзэж байсан юм.

ХТтХ 41.10. Хуулийг дагаж мөрдөж эхэлсэн өдрөөс хойш тухайн хууль болон түүний зүйл, хэсэг, заалт, дэд заалтын дагаж мөрдөх хугацаанд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэхгүй.

Энэ асуудлыг чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа сануулж, асуухад, Төрийн байгуулалтын байнгын хороог төлөөлж, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг хариуллаа.

Тэр "Хуулийг дагаж мөрдөхтэй холбоотой зохицууулалт учраас хуульд байгаа заалттай хамаарахгүй" хэмээн тайлбарлав.

Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шижүүллээ. УИХ дээрх тайлбарын дагуу тус хуулийн төслийг баталлаа ч Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг өргөдөл, гомдлын дагуу Үндсэн хуулийн цэц шийднэ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe