Өчигдөрхөн Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг танилцуулж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн 8.2, 8.3 болон 8.4 дэх хэсгийг хүчингүй болгож, Соёлын эрхийн бичигт тавигдсан 18.3 тэрбум төгрөгийг бууруулах боломжтой гэж хэвлэлүүдэд танилцуулж байв. Гэтэл дөнгөж сая УИХ-ын чуулганаар дээрх хуульд өөрчлөлт оруулахыг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй.
Товхондоо, соёлын эрхийн бичгийн 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасахгүй гэсэн үг.
Тодруулбал, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт 11 хуулийн төсөл, УИХ-ын 4 тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнд Кино урлагийг дэмжих санг татан буулгахаар оруулж ирсэн байна. Мөн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим зүйл, хэсгийг хүчингүй болгох тухай хуулийн төсөл багтаж байв.
Гэвч эдгээр хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчдад нь буцаалаа.
Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Өмнө нь ваучерын асуудлыг ажлын хэсгээс хасъя гэж оруулсан. Чуулган дээр бас энэ асуудлыг босгосон. Дараа нь байнгын хороо, ажлын хэсэг муу байна гэцгээж байсан. Одоо дахиад энэ асуудлаа ингэж хамгаалж байгаа бол байнгын хороо, ажлын хэсэг ямар ч буруугүй шүү. Энэ асуудлаа дахиж шийдье гэж байгаа бол горимын санал гаргаад шийд. Түүнээс биш хамт олноороо, олонхоороо шийдвэр гаргачхаад ганц нэг хүн рүү чихээд сууж болохгүй. Энэний өмнөх хуралдаан дээр соёлын ваучерыг хасна гээд чадаагүй. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа байнгын хороон дээр саналаа оруулаад чадаагүй. Тэгчхээд одоо ингээд хамгаалаад байж болохгүй шүү” гэсэн юм.
Соёлын сайд Ч.Номин үнэхээр улс төрийн хүрээндээ ийм хүчтэй байна уу, эсвэл УИХ-ын гишүүд нь асуудлаа ойлгоогүй юу гэдэг асуулттай үлдлээ.
Сэтгэгдэл үлдээх
Арайчдээ энэ пяздаад МУ ямар өртэй вэ?. Эсвэл УИХ-ын тэр чигт нь худалдаад авчихсан юмуу?. Үнэндээ хэлэх үг алга. Зүгээр л улаан цайм улсаас мөнгө шаадаг болсон юм байна. Хууль цаазгүй хүчгүй төр.
Bold
Дэмжих үү?
1 0