Иргэдийн санаачилгаар petition.parliament.mn сайтад “Утааны сонсгол хийхийг шаардсан цахим гарын үсэг” өнөөдөр 13:28 цагийн үед 70 мянгад хүрлээ.
70000 хүн төсвийн хяналтын сонсгол, ерөнхий хяналтын сонсгол хийхийг дэмжсэн гэсэн үг.
Уг сонсголын зорилго нь “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийх, цаашид хэрэгжих төлөвлөгөөний талаар хэлэлцэхийг шаардаж буй.
Тэгвэл иргэд өөрсдийн зүгээс үүргээ биелүүлж, гарын үсгээ цуглуулсан бол үүнийг төрийн ордонд хэн ажил хэрэг болгож, иргэдийн саналыг үнэд оруулах вэ гэх асуудал үүснэ.
Өөрөөр хэлбэл, төсвийн хяналтын сонсгол, ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахыг дэмжиж, санаачлах эрх бүхий дараах албан тушаалтнууд бий. Үүнд:
1. Байнгын хорооны гишүүдийн 15-аас доошгүй нь сонсгол явуулах санал тавих:
2. УИХ-ын 15-с олон гишүүн гарын үсэг зурвал сонсгол эхлэх боломжтой.
3. УИХ дахь цөөнхийн бүлэг буюу АН, ХҮН намаас сонсголыг санаачлах эрхтэй.
4. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий хяналтын сонсголыг санаачилбал шууд сонсгол зарлах боломжтой аж.
Нийтийн сонсголын тухай хуулиар хяналтын сонсголыг санаачлагч дарга нь шууд өөрөө өдрөө товлох боломжтой юм.
Эдгээр албан тушаалтнуудаас хэн нь Утааны сонсголыг дэмжиж, ажил хэрэг болгох вэ, хэн гэдэг гишүүн албан бланкаа ашиглан 15 хүртэлх гишүүний дэмжлэгийг авч, ард түмний БААТАР болох вэ гэдгийг харах л үлдлээ.
Сэтгэгдэл үлдээх
Дэмжиж байна
Үнэнбат
Дэмжих үү?
0 0amjlt
badamhatn
Дэмжих үү?
1 0дэмжиж бна
Бямбасүрэн
Дэмжих үү?
0 0