Бээжин-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор "Чингис хаан" нисэх буудалд өчигдөр буусан, тэднийг тосож авсан хятад иргэдийг барьцаалж, нэгнийх нь амийг галт зэвсгээр хохироосон хэрэг гарчээ. БНХАУ-аас ирсэн хоёр иргэнийг энд түр оршин суудаг нутаг нэгтнүүд нь өчигдөр 14:00 цагийн үед тосож авсан байна. Энэ үед 22, 23 настай хоёр залуу тэднийг барьцаалж, багагүй хэмжээний мөнгө нэхсэн аж.
Улмаар 32 настай В гэх хятад эрийг буудаж амийг нь егүүтгэсэн байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт БНХАУ-ын 2 иргэнийг барьцаалж, ар гэрээс нь мөнгө нэхэн зодож, улмаар БНХАУ-ын 1 иргэний амь насыг хохироож, 1 хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт БНХАУ-ын 2, Монгол Улсын 2 иргэнийг холбогдуулан шалгаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэв.
Сэтгэгдэл үлдээх