Г.Лувсанжамц: Судалгаагүй зээл өгөөд л, төсвийн үргүй зардал үргэлжлээд л байна

Ж.Номин
2024-12-09

УИХ дахь Аж үйлдвэржилтийн Байнгын хороо Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлтэй холбогдуулан ХХААХҮЯ-ны төсвийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Хоршоодод шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэнэ гээд хуульд заачихсан байна. Зээл л аваад байвал хоршоод хөгжөөд, мал аж ахуйн салбар цоройгоод л явах юм шиг харагдаад байгаа. Гэтэл санхүүжилт авсан хоршоодын орлогын өсөлтийн хувь, шинэ ажлын байр хэдээр бий болсон, бизнесийн тогтвортой байдал нь ямар байгаа эсэх нь огт тодорхойгүй байна.

Муу зээл байгаа юу гэхчлэн чанарын чухал үзүүлэлтээ ашиглахгүй бол зээл өгөөд л байх юм бол энэ чигээрээ төсвийн үргүй зардал үргэлжлээд л байна.

Хэзээ чанарын судалгаа хийж, чухал үзүүлэлт дээрээ тулгуурладаг болох вэ?” гэв.

Үүнд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Энийг тусдаа байнгын хороон дээрээ ярья. Тэр үед дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Үр дүнгүүд тун эвтэйхэн байгаа. Ялангуяа 2025 оны хүлээгдэж буй үр дүнгүүдэд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбар Монгол Улсын эдийн засагт бодитой үр дүн үзүүлэхээр байгаа” хэмээв. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe